广州桔申物流有限公司
专注一带一路蒙古国乌兰巴托跨境物流15年
蒙古国:继续提高扎门乌德-二连浩特列车换乘数量,增加对中国出口运输
发布时间:2024-05-03

增加蒙古国出口运输,对蒙古国扩大经济规模、促进发展具有重要意义。日前,记者联系乌兰巴托铁路集团运输组织部主任莫·朝鲁蒙,了解该企业增加出口运输方面开展的工作情况。3552166405.jpg

另外,在二连和集宁之间新增5个交叉口。由此可见,乌兰巴托铁路的出口和过境运输将得到增加,对国家经济产生积极影响,在技术层面迎来了真正意义上实现口岸复兴的良好机遇。目前,我们正在面临同邻国铁路部门正式商定增加列车换乘数量的需求。

因此,蒙方对11月22日举行的中俄蒙三国边境会谈提交了关于将扎门乌德-二连站日列车换乘数量增至20列的建议。如果与会各方就换乘20列问题达成一致,蒙古将需要加强机车、车皮等技术能力。”参考资料:Манай улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засгийг томруулж, өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Энэ асуудалд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодрууллаа.Тэрбээр “Манай улс нийт экспортынхоо 90 гаруй хувийг зөвхөн урд хөрштэй хийдэг. УБТЗ-ын экспортын тээврийн захиалга жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2022 онд 48 сая тонн экспортын ачилт хийлгэх захиалга ирсэн. Жил тутам УБТЗ-ын экспортын захиалга өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан.Өнөөдөр хөрш орнуудын төмөр замуудын хилийн хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар Хятадын талд хоногт 14 галт тэрэг өгч байгаа ч экспортын захиалгыг хангахын тулд галт тэрэг солилцоог хоногт 20 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай юм. Гэвч Эрээн өртөө хилийн хэлэлцээрийн дагуу 14-өөс илүү галт тэрэг хүлээн авах бололцоогүй байсан.Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд гол саад болж байгаа энэ асуудлыг УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Хятадын төмөр замын удирдлагуудтай оны эхэнд уулзах үеэрээ Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны хариуд Хятадын тал Эрээн өртөөний боловсруулах хүчин чадлыг болон Эрээн-Жинингийн хоорондын нэвтрүүлэх чадварыг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн юм. Үүний дагуу Хятад нөхөд маань өнгөрсөн зунаас тус өртөөний өргөн болон нарийн царигийн галт тэрэг хүлээн авах явуулах замуудынхаа тоог нэмэгдүүлснээс гадна ялгалтын замуудаа галт тэрэг хүлээн авах явуулах дохиогоор тоноглож, шинээр замууд нэмж барьсан.Мөн Эрээн–Жинин хооронд таван зөрлөг шинээр нэмж барьсан гэсэн мэдээ ирүүлсэн. Ингэснээр УБТЗ-ын экспортын  ачилт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, боомтын сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжих сайхан боломж техникийн хувьд шийдэгдэж байна гэсэн үг. Одоо харин хөрш төмөр замуудтайгаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлыг албан ёсоор тохирох шаардлага тулгарч байна.Тиймээс бид энэ сарын 22-ноос эхлэх Орос-Монгол-Хятад гурван улсын хилийн хэлэлцээрт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх саналаа хүргүүлээд байна. Хэрэв талууд хоногт 20 галт тэрэг солилцох шийдвэрт хүрч чадвал бид зүтгүүр, вагон зэрэг техникийн хүчин чадлаа бэхжүүлэх шаардлагатай болно” гэлээ.消息来源:IKON网站

桔申物流创始于 2012 年,注册资金 1000 万元。 公司专注于中国到蒙古国乌兰巴托跨境物流与外贸综合服务,从事仓储、运输、 配送、代收代付货款、进出口代理、电子商务等全方位、综合性航空、 陆运、铁运服务。 公司在广州、义乌、北京、上海、江苏、福建、河北设有分公司或分部,在蒙古国首都乌兰巴托市都设有子公司,在二连浩特和甘其毛都口岸设有转运库。 经过十多年的发展,“JUSHEN”已成为蒙古国商界声誉卓著的物流品牌;作为中国-蒙古国跨境物流的领航者,桔申物流将在国家 “一带一路”伟大战略的引领下, 为中蒙商贸、中蒙友谊谱写新的华章!

962122873_1125833692

展开全文
商铺首页拨打电话发送询价