全国服务热线 13556085005

中蒙关系迈入新时代:中蒙关于新时代推进全面战略伙伴关系的联合声明

发布:2022-11-29 20:55,更新:2024-05-03 08:00
中华人民共和国和蒙古国关于新时代推进全面战略伙伴关系的联合声明


(2022年11月28日 北京)一、应中华人民共和国主席习大大邀请,蒙古国总统乌赫那·呼日勒苏赫于2022年11月27日至28日对中华人民共和国进行国事访问。访问期间,习大大主席同呼日勒苏赫总统在亲切友好气氛中举行会谈,双方就中蒙关系及共同关心的国际地区问题全面深入交换意见,达成广泛重要共识。中华人民共和国国务院总理李克强、全国人民代表大会常务委员会委员长栗战书分别同呼日勒苏赫总统会见。二、蒙方热烈祝贺中国共产党第二十次全国代表大会胜利闭幕,祝贺习大大主席再次当选中共中央总书记。中国全面消除**贫困,全面建成小康社会,成功实现了**个百年奋斗目标,蒙方对此表示祝贺。相信在中国共产党领导下,中国将全面建成社会主义现代化强国,实现第二个百年奋斗目标。三、中方高度评价蒙方在“新复兴政策”引领下取得的发展建设成就,支持蒙方为实现经济振兴和提高人民生活水平所作努力,真诚祝愿蒙方在“远景2050”长期发展政策引领下,实现国家发展目标。四、双方一致同意,作为好邻居、好朋友、好伙伴,中蒙将携手推进现代化建设,朝着共建和平共处、守望相助、合作共赢的两国命运共同体方向作出努力,进一步打造国与国关系**,为地区和世界的和平稳定与发展繁荣作出更大贡献。蒙方对中方重视同周边国家关系,本着亲诚惠容理念同周边国家分享发展机遇表示高度赞赏。五、双方忆及1994年《中蒙友好合作关系条约》、2014年《中华人民共和国和蒙古国关于建立和发展全面战略伙伴关系的联合宣言》精神,高度评价近年中蒙关系发展成果和两国抗击新冠肺炎疫情合作,一致认为中蒙全面战略伙伴关系不断深化发展符合两国人民利益。六、双方认为,在新冠疫情尚未缓解情况下,2022年两国国家元首、政府首脑、立法机构负责人分别实现线下会晤,充分体现了两国关系的高水平。双方一致同意,充分发挥高层交往的重要作用,加强对两国关系政治引领,不断深化战略互信。两国立法机构、政党间合作是两国关系的重要组成部分,双方商定将统筹推进两国立法机构、政府、政党、国防、地方等各部门、各层级间的对话交流,为两国合作提供法律和政策支持。七、双方重申,把发展中蒙友好合作关系作为本国对外政策优先方向,坚持相互尊重独立、主权和领土完整,相互尊重两国人民根据本国国情选择的发展道路,坚定支持彼此核心利益。蒙方重申坚定奉行一个中国原则,支持中方在台湾、涉港、涉疆、涉藏问题上的立场。中方对蒙方宣布无核武器地位30周年表示祝贺。蒙方感谢中方为维护区域和平与安全、推动和支持国际社会承认蒙古国无核武器地位所作努力。八、双方一致同意,继续将中蒙良好政治关系积极转化为合作动力,用好两国地理毗邻、经济互补的优势,着力推进和拓展互利合作,实实在在造福两国和两国人民。双方将着眼疫后经济复苏,用好共建“一带一路”倡议同蒙古“草原之路”发展战略、全球发展倡议同蒙古“新复兴政策”、中国“两步走”发展战略目标同蒙古“远景2050”长期发展政策对接的三大引擎,扩大贸易、投资、金融、矿产能源、基础设施、数字经济、绿色发展等领域合作。九、双方商定,继续发挥好中蒙经贸科技联委会、中蒙矿能和互联互通合作委员会等机制作用,积极落实新修订的《中蒙经贸合作中期发展纲要》,制订《中华人民共和国政府与蒙古国政府投资合作发展纲要》,力争早日将两国贸易额提升至200亿美元,支持两国企业按照市场原则和商业规则扩大煤炭、铁矿石、农产品贸易,支持两国企业签订煤炭中长期贸易协议,推进中蒙二连浩特-扎门乌德经济合作区建设。十、双方商定,鼓励在口岸推广新的货运设备和技术,切实有效提高过货能力。中方将在过境运输、出海通道等方面继续给予蒙方支持,协助蒙方确保重要国计民生物资进口。十一、双方商定,把互联互通和能源领域合作作为中蒙合作的优先方向之一。双方将加快推动中蒙铁路、公路、口岸等基础设施和矿能资源大项目合作,在清洁能源领域打造示范性项目,全面提升中蒙经贸合作的规模、质量和水平。双方将积极推进已商定的跨境铁路建设,早日开辟互联互通新通道。十二、双方将深化文化教育、科学技术、观光旅游等领域交流合作,大力开展人文交流特别是青少年交流,鼓励教育、科学机构之间推进合作,促进民心相通。蒙方介绍了“总统派遣2100”留学计划,中方愿积极研究并继续推进两国互派留学生合作。十三、双方商定,继续根据疫情形势逐步增加两国直航航班数量,积极促进两国人员健康、安全往来。十四、双方积极评价中蒙俄元首第六次会晤及三国合作成果,一致同意同俄方一道,加大力度推进中蒙俄经济走廊建设,加快推进中蒙俄经济走廊中线铁路升级改造和发展可行性研究,积极推进中俄天然气管道过境蒙古铺设项目。十五、双方一致认为,中蒙同为发展中国家,在国际地区事务中拥有广泛共同利益和相近立场主张,两国将继续保持在国际地区机构中相互支持的传统,加强在联合国、亚欧会议、亚信会议、东盟地区论坛、上海合作组织等平台内协调配合。双方将尊重以联合国宪章宗旨和原则为基础的国际关系基本准则,维护国际社会团结合作,共同捍卫多边主义,弘扬和平、发展、公平、正义、民主、自由的全人类共同价值。十六、蒙方愿在中方提出的全球安全倡议框架内,共同应对气候变化、恐怖主义等全球性问题,并积极开展防灾减灾、公共卫生保障等领域合作。中方高度评价蒙方举办的“乌兰巴托对话”,相信该机制将为地区和平安全作出积极贡献。十七、双方积极评价彼此为应对气候变化、防治荒漠化采取的强有力措施,一致同意加强两国生态环境、防沙治沙领域合作。中方高度评价并积极支持蒙方“种植十亿棵树”计划,同意推动“一带一路”倡议框架内绿色发展、应对气变工作同“种植十亿棵树”计划对接,共同实施合作项目。中方祝贺蒙方将于2026年在蒙古国乌兰巴托市举办《联合国防治荒漠化公约》第十七次缔约方大会,愿同蒙方开展相关合作。十八、访问期间,双方签署了《中华人民共和国和蒙古国经济贸易合作中期发展纲要》《中华人民共和国政府与蒙古国政府投资合作发展纲要》《中华人民共和国政府和蒙古国政府关于援蒙古残疾儿童发展中心配套设施项目交接证书》《中华人民共和国政府和蒙古国政府关于援蒙古学校项目(二期)交接证书》《中华人民共和国商务部和蒙古国经济发展部关于建立投资和经济合作工作组的谅解备忘录》《中华人民共和国自然资源部与蒙古国矿业和重工业部关于矿产资源领域合作的谅解备忘录》《中华人民共和国海关总署和蒙古国海关总局关于国际贸易“单一窗口”合作的框架协议》《中华人民共和国海关总署与蒙古国海关总局关于蒙古天然饲草输华卫生与植物卫生要求议定书》《中华人民共和国国家林业和草原局和蒙古国自然环境与旅游部关于干旱风险预防、荒漠化缓解和草原恢复的合作意向书》《援蒙古国家艺术大剧院项目可行性研究换文》《援蒙古总统体育中心项目可行性研究换文》《援蒙古口岸基础设施建设项目补充实施纪要(二)》《乌兰巴托跨铁路地下通道项目协议》《中华人民共和国天津市与蒙古国乌兰巴托市关于进一步加强友好城市关系的备忘录》《中国中央广播电视总台与蒙古国家公共广播电视台合作备忘录》《中国红十字会与蒙古国红十字会合作备忘录》共16项双边合作文件。十九、双方一致认为,呼日勒苏赫总统此访取得圆满成功,在两国关系史上具有重要意义。呼日勒苏赫总统感谢习大大主席以及中国政府和人民给予的热情友好接待,并邀请习大大主席在双方方便的时候再次访蒙。蒙文版:ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ ЭРИН ҮЕД УРАГШЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙМОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ (2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Бээжин)Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийв.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найрсаг, дотно уур амьсгалд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.Хоёр. Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хүрсэн хөгжил, бүтээн байгуулалтын ололт амжилтыг хятадын тал өндрөөр үнэлж, эдийн засгаа сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх монголын талын хүчин чармайлтыг дэмжиж, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд улс орны хөгжлийн зорилтоо биелүүлэхийг хятадын тал чин сэтгэлээсээ хүсэв.Гурав. Хятадын Коммунист Нам ХХ Их хурлаа амжилттай зохион байгуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд болон Хятад Улс нэн ядуурлаас бүрэн ангижирч дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэнд монголын тал баяр хүргэв. Мөн ХКН-ын удирдлага дор орчин үеийн хүчирхэг социалист улс орныг цогцоор нь бүтээн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилтоо бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Дөрөв. Талууд 1994 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”, 2014 оны “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-ын үзэл санааны дагуу Монгол, Хятадын харилцааны ололт амжилт, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж буйд санал нэгдэв.Тав. Сайн хөрш, сайн найз, сайн түншийн хувьд Монгол, Хятад хоёр улс орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулж, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих, энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээх чиглэлээр хүчин чармайлт гарган, улс хоорондын үлгэр жишээ харилцааг улам бэхжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулна. Хятадын тал хөрш орнуудтайгаа хөгжүүлж буй харилцаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцах бодлого баримталж байгааг монголын тал сайшаав.Зургаа. Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн ой 2022 онд тохиож буйд хятадын тал баяр хүргэв. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө энэ статусыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд хятадын талаас хүчин чармайлт гаргасанд монголын тал талархал илэрхийлэв.Долоо. Цар тахлын нөхцөл байдал бүрэн намжаагүй ч 2022 онд төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын удирдлага нарын түвшинд биечлэн уулзсан нь Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинг илэрхийлж буйг талууд санал нэгтэй тэмдэглэв. Талууд дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхээ нотлов. Хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид хууль тогтоох, засгийн газар, улс төрийн нам, батлан хамгаалах, орон нутаг зэрэг байгууллагын яриа хэлэлцээг урагшлуулж, хамтын ажиллагаанд эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг үзүүлэхээр талууд тохиролцов.Найм. Талууд Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.Ес. Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов.Арав. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.Арван нэг. Талууд дэд бүтцээр харилцан холбогдох, эрчим хүчний салбарыг Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэв. Талууд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ. Талууд харилцан тохиролцсон улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ.Арван хоёр. Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн харилцаа, ялангуяа хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжин урагшлуулж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Монголын тал “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж, хятадын тал идэвхтэй судлан, цаашид хоёр улсын хооронд оюутан солилцох хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.Арван гурав. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хоёр улсын хооронд иргэд зорчих шууд нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, хоёр орны иргэд эрүүл, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.Арван дөрөв. Талууд Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалт болон гурван улсын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, оросын талтай хамтран Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна.Арван тав. Талууд хөгжиж буй орнуудын хувьд олон улс болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхол болон ойролцоо байр суурьтай байдаг бөгөөд олон улс, бүс нутгийн байгууллагад харилцан дэмждэг уламжлалаа хадгалж, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы бүс нутгийн чуулга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэв. Талууд НҮБ-ын Дүрмийн үндсэн зорилго болон зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнд тулгуурлан олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, олон талт үзэл санааг сахин хамгаалж, энх тайван, хөгжил цэцэглэл, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлнэ.Арван зургаа. Монголын тал хятадын талын дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх зэрэг асуудлаар идэвхтэй хамтран ажиллана. Талууд гамшгийн эрсдлийг бууруулах болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.Арван долоо. Талууд уур амьсгалын өөрчлөлт, шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй тус тусын үр дүнтэй арга хэмжээг өндрөөр үнэлж, энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн гүнгийрүүлэхээр тохиролцов. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өндрөөр үнэлж, идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын ногоон хөгжлийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.Арван найм. Айлчлалын үеэр талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”, “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”, “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”, “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”, “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”, “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”, “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”, “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”, “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэг нийт 16 баримт бичгийг байгуулав.Арван ес. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай явагдаж, хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятадын Засгийн газар болон ард түмэн халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урив.消息来源:中国外交部网站、蒙古国家通讯社网站


桔申物流是一家集中蒙整车大件物流、中蒙公路运输、中蒙铁路班列、蒙航国际代理及外蒙古仓储于一体的跨境式、网络型并具有供应链管理能力的国家AAAA级综合型物流企业。注册资金1000万元。从事运输、仓储、 配送、代收代付货款、进出口代理、电子商务等全方位、综合性航空、 陆运、铁运服务。 公司在广州、义乌、北京、上海、江苏、福建、河北设有分公司或分部,在蒙古国首都乌兰巴托市都设有子公司,在二连浩特、甘其毛都、塔克什肯口岸设有转运库。 经过十多年的发展,“JUSHEN”已成为蒙古国商界声誉卓著的物流品牌;作为中国-蒙古国跨境物流的领航者,桔申物流将在国家 “一带一路”伟大战略的引领下, 为中蒙商贸、中蒙友谊谱写新的华章!



联系方式

  • 地址:广州市白云区太和镇敏捷科创中心1428
  • 邮编:510540
  • 电话:02031238682
  • 经理:刘智斌
  • 手机:13556085005
  • 传真:02031238682
  • 微信:L13556085005
  • QQ:546547830
  • Email:13556085005@163.com